
Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төсөл
МАК компани нүүрснээс ирээдүйн цэвэр эрчим хүчний эх үүсвэр болох устөрөгч гарган авах устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалтын төслийн судалгаа, хөгжүүлэлтийг эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь Монголд устөрөгчийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой бөгөөд 2030 оноос эхлэн жилд 250,000 тонн метанол, 2040 оноос зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн жилд 150,000-300,000 тонн устөрөгч үйлдвэрлэн Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортлох юм.
БАЙРШИЛ:
ДОРНОД БҮС НУТАГ

СҮХБААТАР
ХЭНТИЙ
ДОРНОД
Төслийн явц, онцлох үйл явдлууд
2024.09.09
2022.09.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын №131 тоот захирамжаар нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төслийн Ажлын хэсэг байгуулагдав.
2022.11.24
Монгол-Японы төр хувийн хэвшлийн X зөвлөлдөх уулзалтын үеэр "Unico International Corporation", "Mitsui Co., Ltd." компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.


2023.03.06
Япон Улсын "Unico International Corporation" болон "Mitsui Co., Ltd." компаниудтай хамтран төслийн урьдчилсан судалгааг боловсруулав.
2023.05.06
Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулaх дэд хороо байгуулагдав.


2023.08.18
Япон Улсын "Unico International Corporation" компанитай төслийн туршилтын үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах Гэрээ байгуулав.
Төслийн туршилтын үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулав.

2025
Дорнод бүс нутгийн хүрэн нүүрсний дээжийг технологи нийлүүлэгчийн итгэмжлэгдсэн лабораторид иж бүрэн шинжилгээнд хамруулав.
2024.12.12
БНХАУ-ын химийн аж үйлдвэрийн “EPC” гэрээлэгч CETEC компанитай хамтран туршилтын үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
