
MAK-INTERNSHIP
Цалинтай дадлагаас карьераа эхлүүлээрэй
"MAK INTERNSHIP" хөтөлбөр нь нь их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй оюутан залуусын онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын туршлага олгож, ур чадвар эзэмшүүлэх зорилготойгоор дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
+30
Жилийн туршлага
+300
Дадлагажигч
+42
Байршил бүхий төсөл
95%
Сэтгэл ханамж
I
-
I-II дамжааны оюутан
-
Компани танилцах
-
Мэргэжил ойлгох
-
Үйлдвэр үзэх
Танилцах дадлага
Үйлдвэрийн дадлага
-
III-IV дамжааны оюутан
-
Цалинтай
-
Төсөл хэрэгжүүлэх
-
Мэргэжлийн инженер, мэргэжилтнүүдтэй ажиллах
Үндсэн шаардлага
01
Гадаад дотоодын их дээд сургууль, политехник коллеж болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцдаг байх
02
Үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийх оюутан 45 хоногоос дээш хугацаанд хөтөлбөрт хамрагдах
03
Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх /4.0 хүртэлх томьёоллоор/


Хөтөлбөрт хамрагдсанаар:
-
Цалинтай дадлагажих /Үйлдвэрлэлийн буюу 45-аас дээш хоногийн дадлагад хамаарна/
-
Ажлын байранд бэлтгэгдэх
-
Төсөлт ажил гүйцэтгэх
-
Туршлагатай инженер, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах
-
Туршлага хуримтлуулах
-
“Future Makers” клубт гишүүнээр элсэх
Сонгон шалгаруулалтын дараалал
Сонгон шалгаруулалт
Хөтөлбөрт бүртгүүлсэн оюутнуудын материалыг анкетын шатанд үнэлж, шаардлага хангасан оролцогчдыг ярилцлагад урин оролцуулна. Ярилцлагын шатны үнэлгээ болон нийт шалгуур үзүүлэлтийн дүнд үндэслэн хөтөлбөрт хамрагдах оролцогчдыг эцэслэн шалгаруулж, дүнг албан ёсоор танилцуулна.
Хөтөлбөрийн чиглүүлэх сургалт зохион байгуулах
Хөтөлбөрийн зорилго, дотоод журам, дадлагын хугацаанд мөрдөх шаардлагын талаар нэгдсэн сургалт зохион байгуулна.
Дагалдан суралцах гэрээ, санамж бичиг байгуулах
Шалгарсан оролцогчидтой холбогдох гэрээ, баримт бичгийг байгуулж, дадлага хийх бэлтгэлийг хангана.
Хөтөлбөрийн талаарх сэтгэгдэл
"MAK Internship" хөтөлбөр нь оюутан залууст мэргэжлийн мэдлэгээ бодит ажлын орчинд хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, ажлын туршлага хуримтлуулах үнэ цэнтэй боломжийг олгодог. Дадлагажигчдын сэтгэгдэл, хөтөлбөрөөс олж авсан туршлагаас хуваалцаж байна.

Б. Тэмүүлэн
ШУТИС-ийн Эрчим хүч инженерчлэлийн сургууль

Д. Номин-Эрдэнэ
ШУТИС-ийн Эрчим хүч инженерчлэлийн сургууль

Э. Билгүүн
ШУТИС, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

Г. Баттөр
ШУТИС, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль
“МАК тэтгэлэг нь миний сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөлөөд зогсохгүй, ирээдүйн мэргэжилдээ илүү итгэлтэй хандах урам зориг өгсөн. Энэхүү тэтгэлгийн эзэн болсноор хариуцлагаа ухамсарлаж, сурлага болон өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү шамдан ажиллах болсон.”
“Оюутан хүний хувьд санхүүгийн дэмжлэгээс гадна томоохон үндэсний компанийн итгэл хүлээсэн нь хамгийн үнэ цэнтэй санагдсан. Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг инженер болохын төлөө хичээн суралцах болно.”
“МАК тэтгэлэгт хамрагдсанаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх шинэ боломжууд нээгдсэн. Ирээдүйд эх орныхоо эрчим хүчний салбарт инноваци, шинэ шийдлийг нэвтрүүлэх инженер болох зорилгодоо хүрэх урам зориг авсан.”
“Эрчим хүчний салбарын хүний нөөцийг дэмжих ийм хөтөлбөр хэрэгжүүлж буй МАК компанид талархаж байна. Цаашид мэргэжлээрээ гүнзгийрэн суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг инженер болохыг зорьж байна.”
Хөтөлбөрийн нийтлэг асуулт, хариулт
Материал хүлээн авах хугацаа хэзээ дуусах вэ? -Өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг хөтөлбөрийн зар дээр болон бүртгэлийн хуудсанд албан ёсоор мэдээлнэ.
Ярилцлагад бүх оролцогч уригдах уу? -Үгүй. Материалын үнэлгээнд тэнцсэн оролцогчдыг дараагийн шатны ярилцлагад урьж оролцуулна.
Асуулт байвал хаана хандах вэ? -Хөтөлбөртэй холбоотой асуултыг албан ёсны и-мэйл хаяг болон холбоо барих утсаар хүлээн авч, мэдээлэл өгнө. 📧 scholarship@mak.mn 📞 +976 XXXX-XXXX
