"МАК-Тэтгэлэг"
Монголын Алт (МАК) ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран эрчим хүчний салбарын ирээдүйн манлайлагч инженерүүдийг бэлтгэх, салбарын хүний нөөцийн тогтвортой хөг жлийг дэмжих зорилгоор "МАК тэтгэлэг" хөтөлбөрийг ..... дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрөөр нийт ..... оюутан, залуус тэтгэлэг хүртэж, боловсрол мэдлэгээ ахиулан мэргэжлийн ур чадвараа хөгжүүлжээ. Өнөөдөр тэд эрчим хүчний салбарын үнэ цэнтэй боловсон хүчин болон ажиллаж, улс нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна.
+5 ЖИЛ
Нийт
+242 ОЮУТАН
Нийт
+₮381 САЯ
Нийт

Хамрагдах хөтөлбөрийн чиглэлүүд:
-
Дулааны цахилгаан станц
-
Дулаан процессын автоматжуулалт
-
Цахилгаан автоматжуулалт
-
Цахилгаан систем
-
Цахилгаан хангамж
-
Сэргээгдэх эрчим хүч
-
Дээрх чиглэлийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр
Үндсэн шаардлага
01
Сүүлийн хоёр улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
02
Шинээр элсэгч бол сургуульд тэнцсэн батламж, урилгатай байх.
03
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Сонгон шалгаруулалтын дараалал
Материал хүлээн авах
Өргөдлийн маягт болон шаардлагатай баримт бичгийг цахимаар хүлээн авна.
Шалгаруулах
Материалыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дараа гийн шатанд тэнцсэн оролцогчдыг сонгоно.
Ярилцлага
Шалгарсан оролцогчдын мэдлэг, ур чадвар, хөгжих хүсэл эрмэлзлийг үнэлэх ярилцлага зохион байгуулна.
Зарлах
Эцсийн шалгаруулалтын дүнг цахим хуудсаар болон холбогдох сувгуудаар нийтэд мэдээлнэ.
Тэтгэлэгийн талаарх сэтгэгдэл
"МАК тэтгэлэг" нь оюутнуудын боловсролын замналд бодит дэмжлэг болж, эрчим хүчний салбарын ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулсаар байна. Тэтгэлэг хүртэгчдийн сэтгэгдэл, туршлагаас хуваалцаж байна.

Б. Тэмүүлэн
ШУТИС-ийн Эрчим хүч инженерчлэлийн сургууль

Д. Номин-Эрдэнэ
ШУТИС-ийн Эрчим хүч инженерчлэлийн сургууль

Э. Билгүүн
ШУТИС, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

Г. Баттөр
ШУТИС, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль
“МАК тэтгэлэг нь миний сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөлөөд зогсохгүй, ирээдүйн мэргэжилдээ илүү итгэлтэй хандах урам зориг өгсөн. Энэхүү тэтгэлгийн эзэн болсноор хариуцлагаа ухамсарлаж, сурлага болон өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү шамдан ажиллах болсон.”
“Оюутан хүний хувьд санхүүгийн дэмжлэгээс гадна томоохон үндэсний компанийн итгэл хүлээсэн нь хамгийн үнэ цэнтэй санагдсан. Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг инженер болохын төлөө хичээн суралцах болно.”
“МАК тэтгэлэгт хамрагдсанаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх шинэ боломжууд нээгдсэн. Ирээдүйд эх орныхоо эрчим хүчний салбарт инноваци, шинэ шийдлийг нэвтрүүлэх инженер болох зорилгодоо хүрэх урам зориг авсан.”
“Эрчим хүчний салбарын хүний нөөцийг дэмжих ийм хөтөлбөр хэрэгжүүлж буй МАК компанид талархаж байна. Цаашид мэргэжлээрээ гүнзгийрэн суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг инженер болохыг зорьж байна.”
Тэтгэлэгийн нийтлэг асуулт, хариулт
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хэзээ шалгаруулалт дуусах вэ?
Аль ч сургуулиас оролцож болох уу?
