
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Үйлдвэрийн хүчин чадал
Цемент
1'070'000 тонн/жил
Чулуунцар
1'000'000 тонн/жил
Шохой
100'000 тонн/жил
Үйлдвэрийн давуу тал
"МАК Евро Цемент" үйлдвэр нь 140 гаруй жилийн туршлагатай Дани улсын FLSmidth болон бусад дэлхийд тэргүүлэгч Европ брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйлдвэрлэл явуулж байна. Мөн робот лабораторийн тусламжтай түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх цементийн болон түүхий эдийн бүх шат дамжлагаас автоматаар дээж аван чанарын шинжилгээг богино хугацаанд хийж, баталгаатай үр дүнгээр хангаж байна.
Стандартууд
МАК Цемент ХХК нь 2020 онд цементийн чанарын Евро стандартуудыг хангаж, уг стандартуудыг үндэсний болгон батлуулан салбарын хэмжээнд цементийн шинэ MNS EN стандартыг бий болгосон. Мөн үндэсний MNS стандартуудыг мөрдөхөөс гадна үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
14 MNS EN
МАК Цемент ХХК-ийн шинээр батлуулсан Европ стандартууд
6 MNS
Шалгуурыг хангасан үндэсний стандартууд
1 ISO
Үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ISO стандарт
Бидний технологи