top of page
MAK Cement Factory workers

Үйлдвэрлэл эх орны хөгжлийг түүчээлнэ

​Бид дэлхийд тэргүүлэгч техник технологи, арга туршлагыг Монголдоо нэвтрүүлэн чанарыг дархлах барилгын материал үйлдвэрлэж байна

“Монголын Алт”(МАК) ХХК нь 1993 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын тэргүүлэх компани юм. Бид уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд "Бүтээгч Монголын Төлөө" уриатайгаар Монгол улсынхаа үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

Бид дэлхийд тэргүүлэгч европын техник, технологийг нэвтрүүлж, европын арга туршлагыг эзэмшин дотоодын зах зээлд хамгийн чанартай 5 брэндийн барилгын материалыг үйлдвэрлэн нийлүүлж импортын хараат байдлыг бууруулахад анхааран ажиллаж байна. 

 

“Монголын Алт”(МАК) ХХК нь 2023 оны байдлаар нийт 4000 гаруй ажлын байрыг бий болгож 1200 гаруй ханган нийлүүлэгчээс худалдан авалт хийж, нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн улс, орон нутгийн төсөвт нийт 2.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөөд байна. 

bottom of page