top of page
DJI_0230-topaz-denoise-enhance-2x-sharpen 1.jpg
МАК Евро Блок үйлдвэр

“Монголын Алт” (МАК) ХХК нь ХБНГУ-ын “Topwerk” группийн “Hess AAC Systems”-ийн технологиор бүрэн автомат МАК Евро Блок үйлдвэрийг ашиглалтад оруулж Европ стандартын шаардлага хангасан “Евро Блок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

"Евро Блок” нь хөнгөн, бат бэх, даац өндөр, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн хүн болон байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи гэдгээрээ давуу талтай. 

МАК Евро Блок үйлдвэр нь орчин үеийн Европ стандартын үйлдвэрлэлийн бүрэн автомат төхөөрөмжүүдтэй бөгөөд түүхий эд, материалын орц, найрлага тааруулахаас эхлэн хэвэнд цутгах, хөөлгөх, зүсэх, жигнэх гээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх үйлдлийг автомат багаж төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг бөгөөд компьютер хяналтын системтэй.

Үйлдвэрийн давуу тал

Усны хаягдалгүй, зарцуулалт

50% бага

Үйлдвэрийн шат дамжлага

Бүрэн автомат

Үйлдвэрийн нийт хүчин чадал

336'000 м3/жил

Стандарт

МАК Евро Блок үйлдвэр нь Монгол улсдаа анхдагч бөгөөд 2015 оноос хойш Европ стандартын шаардлага хангасан Евро блок нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Бүтээгдэхүүний хувьд 10 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын 3 стандартыг Монгол улсад нэвтрүүлж, үндэсний болгон батлуулсан. Мөн үйл ажиллагаандаа ISO олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны 3 стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна. 

Дэвшилтэт евро технологи бүхий бүтээгдэхүүний давуу талууд
Verified badge icon

Өрлөгийн хугацааг 4 дахин хэмнэнэ

Verified badge icon

Дуу чимээг маш сайн тусгаарлана

Verified badge icon

Тусгай цавуугаар наадаг тул дулаан сайн тусгаарлаж, агаар сийгэхгүй

Verified badge icon

Ердийн бетоноос 5 дахин хөнгөн

Verified badge icon

Тоосгоноос 3-5 дахин дулаан

Verified badge icon

Угсрахад хялбар, хүлцэх алдаагүй

Verified badge icon

Галд тэсвэртэй, хорхой шавжид идэгдэхгүй

Verified badge icon

Бүрэн автомат, эко үйлдвэрлэл

bottom of page