
Цагаансуваргын зэс молибденийн төсөл
“Монголын Алт” (МАК) ХХК нь 2001-2008 онд Дорноговь аймгийн Мандах суманд нарийвчилсан хайгуулын ажлыг олон улсын стандартын дагуу хөндлөнгийн геологийн судалгааны компанийн хяналт дор гүйцэтгэж, Цагаансуваргын ордыг нээн илрүүлсэн. Тус орд нь нийт 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй. Монголын 3 дахь том зэс, молибденийн орд юм.
Жилд 14.6 сая метр тонн хүдэр олборлох хүчин чадлаар ажиллахаар тооцвол нийт 290.4 сая хүдрийн нөөцийг 15-20 жил үйл ажиллагаа явуулж, жилд 300 мянган тонн зэсийн баяжмал болон 5 мянган тонн молибденийн баяжмал тус тус үйлдвэрлэх тооцоотой.

Газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладаг стратегийн туйлын чухал ач холбогдолтой Ханги боомтоос 210 км зайд байрлалтай. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалт эхлээд байна.
Төслийн танилцуулга

Бүтээгдэхүүн
Зэс болон молибденийн баяжмал

Уурхайн төрөл
Ил уурхай
Цагаан Суварга төслийн
эдийн засагт үзүүлэх нөлөө
Шууд ажлын байр
1300+
Шууд бус ажлын байр
5000-7500
Татвар хураамж
$150 сая/жил