top of page
MAK Euro Block Factory
МАК Евро Блок үйлдвэр

“Монголын Алт” (МАК) ХХК нь ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор бүрэн автомат МАК Евро Блок үйлдвэрийг ашиглалтад оруулж Евро Стандартын шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

"Евро блок” нь хөнгөн, бат бэх, даац өндөр, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн хүн болон байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи гэдгээрээ бусдаас давуу юм.

МАК Евро Блок үйлдвэр нь орчин үеийн евро стандартын үйлдвэрлэлийн бүрэн автомат төхөөрөмжүүдтэй бөгөөд түүхий эд, материалын орц, найрлага тааруулахаас эхлэн хэвэнд цутгалт, хөөлгөлт, зүсэлт, жигнэлт гээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх үйлдлийг автомат багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хийн гүйцэтгэдэг бөгөөд компьютер хяналтын системтэй.

Үйлдвэрийн давуу тал

Усны хаягдалгүй, зарцуулалт

50% бага

Үйлдвэрийн шат дамжлага

Бүрэн автомат

Үйлдвэрийн нийт хүчин чадал

336'000 м3/жил

Стандартууд

МАК Евро Блок үйлдвэр нь Монгол улсдаа анхдагч бөгөөд 2015 оноос хойш Европ стандартын шаардлага хангасан Евроблок нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Бүтээгдэхүүний хувьд 10 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын 3 стандартыг Монгол улсад нэвтрүүлж, үндэсний болгон батлуулсан. Мөн үйл ажиллагаандаа олон улсын 3 ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Дэвшилтэт евро технологи бүхий бүтээгдэхүүний давуу талууд
bottom of page