
МАК Евро Венти үйлдвэр
Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Венти” үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орсон бөгөөд Швейцар Улсын дэлхийд тэргүүлэгч “SPIRO INTERNATIONAL”, ХБНГУ-ын “SCHRODER GROUP” компанийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжтэй бөгөөд эдгээр компаниудын арга туршлага, чанар, стандартыг Монгол улсад нутагшуулан өндөр чанарын ган агааржуулах хоолой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал
Агааржуулалтын дөрвөлжин ган хоолой
111,000 м2
Агааржуулалтын дугариг ган хоолой
40,000 м2
Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого
(ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015)
Бид Евро стандартын түүхий эд материал, дэвшилтэт техник, технологи ашиглан “Эрчим хүчний хэмнэлттэй” бүтээгдэхүүнийг чанарын хяналттай, эрүүл, аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд үйлдвэрлэн хуулийн болон сонирхогч талын шаардлагад нийцүүлж менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллана.

Чанарын менежментийн тогтолцоо

ХЭМАБ менежментийн тогтолцоо
