
МАК Евро Цемент үйлдвэр
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан эх орны эрдэс, түүхий эдээр баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал
Цемент
1,070,000 тонн
Чулуунцар
1,000,000 тонн
Шохой
100,000 тонн
Үйлдвэрийн давуу тал
Цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч 140 гаруй жилийн түүхтэй Данийн Вант улсын FLSmidth компанийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж болон арга туршлагын дагуу өндө р чанарын цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Робот лабораториор түүхий эд болон чанарыг тогтмол хэмждэг тул хүний үйл ажиллагаанаас хамаарсан эрсдэл үүсэхгүй, чанарын тогтвортой байдлыг бүрэн хангадаг.
30-50% БАГА

Ус ашиглалт
SRC, WRC

Тусгай зориулалтын цемент үйлдвэрлэх анхны үйлдвэр
3 ДАХИН БАГА

Эрчим хүч зарцуулалт
ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ

Хүлэмжийн хий, утаа, тоосны хаягдал бага
Стандарт
МАК Цемент ХХК нь 2020 онд цементийн чанарын Европ стандартуудыг хангаж, уг стандартуудыг үндэсний болгон батлуулан салбарын хэмжээнд цементийн шинэ MNS EN стандартыг бий болгосон. Европын 14 стандартын шаардлага хангасан өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Үүнээс гадна, 2025 оноос эхлэн Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны 3 стандарт болох ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
14 MNS EN
Шинээр батлуулсан Европ стандартууд
6 MNS
Шалгуур хангасан үндэсний стандартууд
3 ISO
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд

Бидний технологи