
Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төслийн туршилтын үйлдвэр
Монгол орны нүүрсний 12 ордод хийжүүлэлт болон хийжүүлэлтийн идэвхи тодорхойлох туршилтыг Монголын эрдэмтэн суудлаачдын баг гүйцэтгэсэн ба уг туршилтын үр дүнгээр Дорнод бүс нутгийн хүрэн нүүрсний хийжэлтийн идэвхи өндөр болохыг тогтоосон. Энэхүү дүгнэлтийг Япон Монголын хамтарсан анхан шатны судалгаагаар баталгаажуулсан. Нүүрстөрөгчийн давхар ислийг газрын тосны цооногт булшилж хадгалах, эсвэл газрын тосны зуурамтгай чанарыг шингэлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой.



Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төслийн үйл явц
2024.09
2022.09.05
2022.11.24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын №131 тоот захирамжаар нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төслийн Ажлын хэсгийг байгуулсан.
Монгол-Японы төр хувийн хэвшлийн X зөвлөлдөх уулзалтын үеэр "Unico International Corporation", "Mitsui Co., Ltd." компанитай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан.


2023.03.06
2023.05.06
Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулaх дэд хороо байгуулагдсан.

Япон Улсын "Unico International Corporation" болон "Mitsui Co., Ltd." компаниудтай хамтран төслийн урьдчилсан судалгааг боловсруулсан.

2023.08.18
Төслийн туршилтын үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулав.
Япон Улсын "Unico International Corporation" компанитай төслийн туршилтын үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах Гэрээ байгуулсан.

2025
2025
Дорнод бүс нутгийн хүрэн нүүрсний дээжийг технологи нийлүүлэгчийн итгэмжлэгдсэн лабораторид иж бүрэн шинжилгээнд хамруулав.
БНХАУ-ын химийн аж үйлдвэрийн “EPC” гэрээлэгч CETEC компанитай хамтран туршилтын үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна.