
"Сэргэлэн" аж үйлдвэрийн парк
Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК ЕвроБлок”, “МАК ЕвроВиндоор” цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр, “МАК ЕвроВенти” агааржуулалтын хоолойн үйлдвэрүүдийг түшиглэн хуванцар поддон, хоолой, цонх хаалганы хуванцар хүрээ, шуудай зэрэг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр, өндөр чанарын бетон зуурмаг, барилгын хуурай хольц, файбер цементэн хавтан зэрэг барилгын материалын үйлдвэрүүд байгуулж, энэ чиглэлийн импортын хамаарлыг бууруулна.

Дотоод хэрэглээнд зориулсан орчин үеийн ухаалаг удирдлага бүхий нцс
НЦС нь эхний жилдээ Сэргэлэн аж үйлдвэрийн паркийн одоогийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 36%-ийг хангана.
СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДАЛ:
НЦС - 4.9MВТ + 10MВт.ц батарей
ЦЭНЭГ ХУРААГУУР:
4MВТ ЧАДАЛТАЙ, 10MВТ.Ц БАГТААМЖТАЙ
Сэргэлэн НЦС 2025 оны 5-р сард ашиглалтад орно.
Гүйцэтгэлийн хувь: 100%

ФАЙБЕР ЦЕМЕНТЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР
Европ технологиор дотоодын түүхий эдийг ашиглан барилгын салбарт өргөн ашиглагдаж байгаа фасад, хана, дээврийн хавтанг үйлдвэрлэж, импортын хамаарлыг бууруулна.
ХҮЧИН ЧАДАЛ: 6,000,000 м2/жил
-
Эрчим хүчний хэмнэлтийн ухаалаг систем
-
Үйлдвэрлэлийн хаягдал дахин боловсруулах систем

БЕТОН ХИЙЦИЙН ҮЙЛДВЭР
Европ болон Япон улсын RMS, Colle SPA, Poyatos, Afinitas зэрэг компаниудаас бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бүтээгдэхүүнээс хамаарч PMP, Zero-Slump, эсвэл энгийн бетон зуурмаг ашиглана. Сайн чанарын хэв ашиглах тул гадаргуу жигд, хүлцэх алдаа бага бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Зарим бүтээгдхүүнийг хуурай аргаар үйлдвэрлэх тус ус зарцуулалт багасаж бүтээгдэхүүний насжилт уртсана. Өөрийгөө эмчилдэг бетон, нүүрсхүчлийн хийг ашигласан бетон, халдаг бетон, бетон цэнэг хураагуур, бетон зуурмагийг 3-р хэвлэх зэрэг дэвшилтэт технологийг ирээдүйн ашиглахаар ажиллаж байна.
ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:
Бетон дээр 120 МЯН.Ш
Бетон шон 5.3 МЯН.Ш
Ус зайлуулах суваг 26.5 МЯН.Ш
Замын хашлага 180 МЯН.Ш
Бетон хоолой 36.3 МЯН.Ш
Хайрцаг дамжуулагч 0.3 МЯН.Ш
Явган замын хавтан 220 МЯН.Ш

ЦЕМЕНТ ТЭЭРМИЙН ҮЙЛДВЭР
Европ стандарт, технологийн дагуу үйлдвэрлэгдсэг хуурай аргын цементийг Улаанбаатар болон Төв аймгийн хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор шинээр цемент тээрмийн үйлдвэр Аж Үйлдвэрийн Паркд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
БҮТЭЭГДЭХҮҮНЫ ТӨРӨЛ:
•PPC-32.5
•OPC-42.5
•PC-62.5
•PC-52.5
•WRC
•SRC
ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:
200,000 тн/жил

УУТ, ШУУДАЙН ҮЙЛДВЭР
Цементийн шуудай, гурилын шуудай, тэжээл, баяжмалын жамбо уут гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн МАК-ийн үйлдвэр, уурхай, цаашлаад Монгол Улсын уут, шуудайн хэрэгцээг хангана.
ХҮЧИН ЧАДАЛ:
Хавтгай шуудай
19 сая ш
19 сая ш
Блокон суурьтай шуудай
Жамбо материал
550 мянга ш
Жамбо уут
300 мянга ш

ШАХМАЛ ХУВАНЦАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭР
Монголд хамгийн өндөр хүчин чадал бүхий өндөр даралтаар шахагч (Injection Molding Machine) ашиглан өндөр чанартай хуванцар поддон үйлдвэрлэн нийлүүлж байна.
Цаашид геологийн өрөмдлөгийн дээжийн хайрцаг, хуванцар хоолойн холбох эд анги, профилийн нэмэлт эд анги зэргийг үйлдвэрлэн нийлүүлнэ.
Холбох эд анги
Хуванцар поддон
Керн




КАТЕРИНГИЙН ҮЙЛДВЭР
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үйлдвэр, уурхайн нийт ажилчдын хоол, хүнсний хэрэглээний бэлдцийг нийлүүлэх, Монгол Улсын зах зээлд борлуулах, Хүннү Эйр компанийн зорчигчийн катеринг үйлчилгээг хангах зорилго бүхий катерингийн үйлдвэр байгуулна.
ХҮЧИН ЧАДАЛ:
1600 тн мах/ жил
1200 тн ногоо/ жил
600 тн гурил/ жил