
Газрын тосны хайгуул, судалгааны ажил
Эх орны эрдэс түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж үйлдвэрийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх алсын хараатай “Монголын Алт” (МАК) ХХК газрын тосны хайгуул, олборлолт болон ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд зориулан нийт 17.2 сая ам.доллар буюу 60.4 тэрбум төгрөг зарцуулаад байна.

MAK компани “Төхөм-X” урд талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг 100% өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар геологийн суурь судалгаа, соронзон зураглал, хүндийн хүчний судалгаа, хэтийн төлөв бүхий хотгоруудад хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа болон газрын тосны цооног өрөмдлөгийн ажлыг тус тус гүйцэтгэж байна.
Хэрэв уг хайгуулын ажил үр дүнтэй байж чадвал Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ суманд шинээр байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм.