top of page
Erdenes Tsagaan Suvarga
Цагаансуваргын зэс молибденийн төсөл

“Монголын Алт” (МАК) ХХК нь 1999 оны 12-р сард олон нийтэд нээлттэй болсон мэдээлэлд үндэслэн Цагаансуваргын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, хууль ёсны зохих шаардлагуудыг хангаснаар тус ордын хайгуулын лицензийг авсан болно. 

 

МАК компани нь 2001-2008 онд Дорноговь аймгийн Мандах суманд орших Цагаансуваргын ордод нийт 8.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, 2007 онд Канадын CIM 43-101 стандартын дагуу баялаг нөөцийг тооцоолж, 2008 онд Австралийн JORC стандартаар баталгаажуулсан. Энэ үр дүнд үндэслэн тус ордын 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молибденийн нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэсэн байдаг. 

Erdenes Tsagaan Suvarga map
Цагаансуварга төсөл хэрэгжсэнээр
эдийн засагт бий болох нөлөө

Цагаансуваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон катодын зэсийн төслийн хүрээнд 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.доллар буюу Монгол улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх боломжтой төсөл юм. Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулалт хийлгүйгээр Цагаансуварга төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, валютын ханшийн тогтворжуулалт, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг болох юм. Түүнчлэн сум, орон нутгийн хөгжлийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах төлөвлөгөөтэй.​

Дорноговь аймгийн Мандах суманд шинээр байгуулах бүтээн байгуулалтын ажлууд 

Захиргааны байр

Дотуур байр

Эмнэлэг

Сургууль

Цэцэрлэг

Соёлын төв

Asset 5.png
Asset 6.png
Asset 4.png
bottom of page