Монголын Кёрлингийн Холбооны 13-16 насны өсвөрийн тамирчид 2022 оны 8-р сарын 14-өөс 19-ний хооронд Норвеги Улсын Лиллехаммер хотод зохион байгуулагдах Өсвөрийн тамирчдын бэлтгэлийн хөтөлбөрт оролцох бэлтгэлээ хангаж дууслаа. Холбооны Ерөнхийлөгч Б.Нямтайшир тамирчдыг хүлээн авч уулзаж, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.
