
1993 - 2003
Геологи, хайгуул, олборлолтыг эхлүүлсэн 10 жил

1993
12-р сарын 14-ний өдөр “Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулав.
1994
Төв аймгийн Заамар сумын нутаг Их Галтын шороон ордод анхны алтны уурхай байгуулагдаж, олборлолтоо эхэллээ.
Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа АНУ-ын Катерпиллар корпорацаас тоног төхөөрөмж лизингээр худалдан авах гэрээ байгуулав.

1995
Төв аймгийн Заамар сумын нутагт алтны шороон ордын геологи хайгуулын ажил эхлүүлэв.
1996
Алт олборлолтоороо улсын хэмжээнд тавдугаар байранд оров.

1997
Алтны шороон ордын хоёр дахь уурхай ашиглалтад орлоо.
Монгол-Канадын хамтарсан “Бумбат” ХХК-ийн алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэр, ил уурхайн эхний ээлжийг ашиглалтад оруулав.
1998
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрших Алаг толгойн ордод нүүрсний анхны уурхай нээгдлээ.

1999
Алт олборлолтоороо улсын хэмжээнд дөрөвдүгээрт жагсав.
2000
Үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрчим хүчний нүүрс олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж, Элдэвийн нүүрсний уурхайг нээв.

2001
Цагаан суваргын уурхайд Канадын CNI 43-10 стандартаар геологи хайгуулын ажлыг эхлүүлэв.
2002
Нарийн Сухайтын нүүрсний ордын тодорхой хэсэгт олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэв.

2003
Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспортоо эхлүүлэв.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордын хайгуулын ажлыг дуусгаж, шохойн чулууны нөөцийг батлуулав.
2003 - 2013
Хариуцлагатай уул уурхай хөгжүүлсэн 10 жил
2004
Алтны үндсэн ордын Бумбат үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, хоногт 500 тн хүдэр боловсруулах CIP гидрометаллургын хэсгийг ашиглалтад өгөв.
2005
Цагаан Суваргын ордын зэсийн хүдрийг уулын баяжуулах “Эрдэнэт”үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв.

2006
БНХАУ-ын Сэхэ боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэлх 35 кВт,уурхайгаас Овоотын отряд, Өмнөговь аймгийн Гурвантэс сум хүртэлх 10/40 кВт-ын өндөр хүчдэлийн шугам барьж ашиглалтад оруулав.
2007
МАК нь Нарийн Сухайт нүүрсний үйл ажиллагааг эхлүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлэв.

2008
Нарийн Сухайтын уурхай нүүрсний экспортоо эхлүүлэв.
2009

Элдэвийн уурхайгаас 511,968 тонн, Нарийн Сухайтын шинэ уурхайгаас 1,371,870 тонн, хамтарсан компани 735,200 тонн нүүрс тус тус олборлон дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
2010
Нарийн Cухайтын шинэ уурхай 5 сая тонн нүүрс олборлож, Монгол Улсын түүхэнд дээд амжилтыг тогтоов.
2011
Нарийн Сухайтын уурхай 5.3 сая тонн нүүрс олборлож, улс, орон нутгийн төсөвт нийт 160.6 тэрбум төгрөгийн татвар төлөв.

2012
Нарийн Сухайтын уурхай 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортоор сүүлийн гурван жил дараалан тэргүүлэв.
Чойрын 220/110/35/6 кВ-ын дэд өртөөний өргөтгөл, Чойр-Хөх Цавын цементийн төсөл хүртэлх 60 км зайд 110 кВ-ын ЦДАШ, Цементийн үйлдвэрийн 110/10 кВ-ын дэд өртөөний барилгын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөв.
Цагаан Суваргын зэс-молибдений төслийг зээлээр санхүүжүүлэх гэрээг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банктай байгуулав.
2013-2023
Дэлхийн технологийг Монголд нутагшуулсан 10 жил

2015
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт барилгын дүүргэгч материал үйлдвэрлэх МАК Евро блок “Хийт бетоны үйлдвэр”-ийг ашиглалтад оруулав.
2017
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий МАК Евро цемент үйлдвэрийг ашиглалтад оруулав.

2019
МАК Евро Виндоор цонх, хаалганы үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2022
МАК Евро Венти Агааржуулалтын хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
1993-2023
Бүтээгч Монголын төлөө