![Botgond Bonus](https://static.wixstatic.com/media/02fdb7_2496f7eac54047c28bf4a5a75bc4c532~mv2.jpg/v1/fill/w_147,h_98,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,blur_2,enc_auto/02fdb7_2496f7eac54047c28bf4a5a75bc4c532~mv2.jpg)
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 149 өрхийн малчид "Ботгонд Бонус" хөтөлбөрийн хүрээнд нийт 19.3 сая төгрөгийн урамшуулал гардан авлаа. Уг хөтөлбөр Дэлгэрхангай суманд 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эхний жилдээ 876 ботго бойжуулж байсан бол 2023 онд энэ тоог 90-ээр нэмэгдүүлсэн байна. МАК компани сар шинийн баярын босгон дээр тус сумын 282 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.