top of page
Khuren Tolgoi Coal Mining.jpg
Хүрэн Толгой Коал Майнинг ХХК
Khuren Tolgoi Coal Mine

Анх 2002 оны 8-р сард Монгол улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, 2003 оны 4-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2019.12.31-нээс 100%-ийн хөрөнгө оруулалттай үндэсний компани болж, 2020 оны 8-р сарын 4-ний өдрөөс “Хүрэн Толгой Коал Майнинг” нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн, үйл ажиллагаа явуулж байна. 

“Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК нь нүүрс экспорт, борлуулалт, татвар төлөлт, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр шим, төсвийн бүрдүүлэлтэд оролцдог хувь нэмрийн хувьд уул уурхайн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг. Байгаль орчинд ээлтэйгээр олборлолт явуулах бодлогыг үйл ажиллагаандаа нягт хэрэгжүүлсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг, ил тод хариуцлагатай уул уурхайн компани юм.  

Тус уурхай нь сүүлийн 20 жилийн хугацаанд улсын төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсний 21.5 тэрбум орчмыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.  

bottom of page