top of page

Бүтээгч Монголын төлөө

"Монголын Алт"(МАК) ХХК барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, бид дэлхийн жишигт нийцсэн техник технологи, арга туршлагаар барилгын гол түүхий эд, материалуудыг үйлдвэрлэн импортын хараат байдлыг арилган нийт 4,000 гаруй баялаг бүтээгчийг ажлын байраар хангаж байна. 1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.1 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 25 дахь жилдээ тасралтгүй эрэмбэлэгдээд байна. 

Geology research
Геологи хайгуул, уул уурхайг эхлүүлсэн 10 жил
1993-2003

1993 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, үндэсний хөрөнгө оруулалттай Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгж болох гараагаа тавьсан. ХХ зууны Монгол улсын хөгжлийг түргэсгэх гол салбаруудын нэг болох уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих боломжийг тухайн үед олж харан алсын хараагаа тодорхойлсон эхний 10 жил бол түүхэн цаг хугацаа байлаа.

Naryn Sukhait Mining
Уул уурхайг төрөлжүүлэн хөгжүүлсэн 10 жил   
2003-2013

Эх орныхоо байгалийн баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, тодорхой нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар “Монгол улс - Үйлдвэрлэгч орон-Хөгжил” гэсэн үндсэн зорилгыг өмнөө тавьж, амжилтаа ахиулсан удаах 10 жил байлаа.

 

Дээрх зорилгын хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх, цаашлаад үндэсний компанийн хувьд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ.

MAK Building Materials Factories
Аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн 10 жил
2013-2023

Уул уурхайн салбарт боловсруулах үе шатнаас эцсийн бүтээгдэхүүний хүртэлх чиглэл бий болгон, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их бүтээн байгуулалтын үеийг эхлүүллээ.

 

Дэлхийн шилдэг техник технологи бүхий “Хийт бетоны үйлдвэр”, “МАК Цемент - Шохойн үйлдвэр”, “Цонх, хаалганы үйлдвэр“, “Бетон хийцлэлийн үйлдвэр“ зэрэг үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар импортын хараат байдлыг бууруулж, барилгын салбарт хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүллээ.

 

Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бахархах, цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжих таатай нөхцөлийг бий болгон ажиллаж байна. Геологи хайгуул, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, аялал жуучлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, зам, барилга угсралтын чиглэлээр Монголын мянга мянган залуус нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж , үндэсний тэргүүлэгч компанийг бий болгон улс орны цаашдын хөгжлийн замыг түүчээлсэн он жилүүд үргэлжилж байна.

bottom of page