top of page
Erdenes Tsagaan Suvarga
Цагаансуваргын зэс молибденийн төсөл

“Монголын Алт” (МАК) ХХК нь 2001-2008 онд Дорноговь аймгийн Мандах суманд орших Цагаансуваргын ордод нарийвчилсан хайгуулын ажил явуулж,  нийт 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молибденийн нөөцийг тогтоон улсын нөөцийн санд бүртгэсэн бай

Erdenes Tsagaan Suvarga map

Газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладаг стратегийн туйлын чухал ач холбогдолтой Ханги боомтоос 210 км зайд байрлалтай. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалт эхлээд байна. 

Төслийн танилцуулга
Verified badge icon

Бүтээгдэхүүн

Зэс болон молибденийн баяжмал

Verified badge icon

Уурхайн төрөл

Ил уурхай

Цагаансуварга төслийн

эдийн засагт үзүүлэх нөлөө

Шууд ажлын байр

1300+

Шууд бус ажлын байр

5000-7500

Татвар хураамж

$150 сая/жил

Цагаансуваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон катодын зэсийн төслийн хүрээнд 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.доллар буюу Монгол улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх боломжтой төсөл юм. Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүйгээр Цагаансуварга төслийн үр ашгийн 60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой. Түүнчлэн сум, орон нутгийн хөгжлийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах төлөвлөгөөтэй.​

bottom of page