"Энх-Мэнд" хөтөлбөрийн бодит үр дүн: 16 настай охины төрөлхийн зүрхний цоорхойг оношлон амжилттай мэс засал хийлээ
- Aug 3
- 1 min read
Updated: Aug 5
Нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран орон даяар хэрэгжүүлж буй "Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 16 настай охины төрөлхийн зүрхний цоорхойг оношлон яаралтай мэс засалд оруулаад байна.
Эх-хүүхэд-нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Энх-Мэнд" хөтөлбөр энэ оны гуравдугаар сараас орон даяар хэрэгжиж эхлээд байгаа юм.

