МАК компани төлсөн татварын хэмжээгээр хувийн хэвшлийн компаниудыг манлайллаа
- May 4
- 1 min read

“Монголын Алт” МАК компани Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн 4-т эрэмбэлэгдэж, үндэсний хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн компаниудыг манлайллаа. 2025 онд татвар, хураамж хэлбэрээр нийт ₮930 тэрбумыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт ₮4.8 их наядын татвар төлөөд байна.
Энэхүү дүн нь бүтээн байгуулалтын хэмжүүрээр авч үзвэл 3,000 гаруй км хатуу хучилттай авто зам барих, эсвэл 640 хүүхдийн хүчин чадалтай 700 гаруй сургууль байгуулахтай дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн бодит хувь нэмэр юм.
Түүнчлэн Монгол Улсын импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд аж үйлдвэрийн салбарт нийт ₮5.8 их наяд буюу ойролцоогоор $2.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байна.


