Ашигт малтмалын газрын
даргын 2009 оны.....тоот
тушаалын хавсралт
Монгол улсын хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэхэд
тодорхойлолт олгох дотоод заавар
Нэг: Ерөнхий зүйл
1.1 Монгол Улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 6, 16 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэг, 11.8, 11.9 дэх заалт, “Газрын хэвлийн тухай” хуулийн 12, 22, 28, 48, 51 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, “Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар баталсан “Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”-ыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2 Геологи, эрдэс баялагийн холбогдолтой судалгаа, шинжилгээний бүтээл, холбогдох зураг, ордын мэдээлэл, бүх төрлийн хүдрийн, нүүрсний болон чулуун дээж, үйлдвэрийн хаягдал, технологийн болон баяжуулалтын дээж, сорьцыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход энэ журмыг баримтлана.
1.3 Онцлог барааг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл /тодорхойлолт/-ийг тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
1.4 Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн чиглэлийг хариуцсан /нэгжийн/ дарга гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарагдсан зөвшөөрлийг /тодорхойлолтыг/ хүчин төгөлдөрт тооцох бөгөөд эдгээр албан тушаалтан нь олгосон зөвшөөрөл /тодорхойлолт/-ийн хариуцлагыг бүрэн хүлээнэ.
1.5 Улсын хилээр дээж, сорьц гаргах зөвшөөрөл /тодорхойлолт/ хүссэн этгээд нь Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болон ашигт малтмалын судалгаа, шинжилгээ, боловсруулалт хийх эрх бүхий байгууллага, хуулийн этгээд байна.
1.6 Монгол Улсын хилээр гарч байгаа уул сорьц, дээжний чанар, агууламжийг улсын мэдээллийн санд оруулах зорилгоор тухайн бүтээгдэхүүнд Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Геологийн төв лаборатори” /ГТЛ/-иор аудит шинжилгээ хийлгэсэн байна.
Хоёр: Дээж, түүний төрөл
Геологи, эрэл, хайгуул, эрдэс баялгийн судалгааны бүх төрөл, үе шатны ажлын явцад лабораторийн шинжилгээ, судалгааны зориулалтаар авсан мөн гадаад орнуудын лаборатори болон үйлдвэрт технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт, баяжуулалтын туршилт болон үйлдвэрлэлийн технологийн туршилт хийлгэх зорилго бүхий эрдэс баялгийн дээж, дагалдах материалыг “хилээр нэвтрүүлэх шинжилгээний дээж” гэнэ.
- 1. Региональ геологи, эрэл-үнэлгээ, хайгуул, нарийвчилсан хайгуул, ашиглалт, үйлдвэрлэл зэрэг гүйцэтгэж байгаа ажлын түвшин болон ашигт малтмалын төрөл, онцлогт уялдуулан шинжилгээний төрөл, дээжийн жинг тогтооно. / Хүснэгт №1/
- 2. Гадаад орнуудад шинжилгээ, судалгаа хийлгэхээр бэлтгэсэн дээжинд шаардлагатай гэж үзвэл Олон улсын магадлан итгэмжлэгдсэн Геологийн төв лабораториор хяналт шалгалтын шинжилгээ хийлгэнэ.
- 3. Дотоод зааврын дагалдах нэг, хоёрдугаар маягтыг зохих зааврын дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байна. / Маягт1, маягт2 /
|
Хилээр нэвтрүүлэх шинжилгээний дээжийн ангилал |
|||||
|
Хүснэгт №01 |
|||||
|
№ |
Шинжилгээний төрөл |
Дээжийн төрөл |
Жин |
Тайлбар |
Тодорхойлолт |
|
1 |
Геологийн судалгаа болон ашигт малтмалыг эрэх, хайх үе шатанд геохими, эрдэс, гэрэл, петрографи,минерографийн шинжилгээ болон инженер геологи, геотехникийн судалгаа шинжилгээний хөрс |
Чулуун дээж |
5 /нэг дээжийн жин/ |
Чулуулаг болон хүдрийн төрлөөс хамаарахгүй |
Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|
Бутлагдсан дээж |
1
/нэг дээжийн жин/ |
||||
|
2 |
Бүх төрлийн нүүрсний эрэх, хайх, ашиглалтын үе шатанд техникийн элементийн, хими, физик, механик шинж чанарын лабораторийн шинжилгээнүүд |
Стандартын |
100 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
Нүүрсний насжилт, нүүрс төрөгчийн агууламж, шинжилгээний төрөл харгалзахгүй |
Нүүрсний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|
3 |
Ус |
Үнэт металлын уусмал /рени, алт гэх мэт/ |
0.05 л
/нэг дээжийн жин/ |
Шинжилгээ хийлгэхээр гэрээ байгуулсан лабораториос гаргасан дээжийн жинг тогтоосон үндэслэлийг харгалзан өөрчлөлт оруулж болно. |
Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|
|
Хөрсний болон гүний ус, үйлдвэрлэлийн хаягдал ус |
1 л
/нэг дээжийн жин/ |
|||
|
3 |
Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын зориулалтаар
Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын зориулалтаар |
Хар металлын |
30000 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
Шинжилгээ хийлгэхээр гэрээ байгуулсан лабораториос гаргасан дээжийн жинг тогтоосон үндэслэлийг харгалзан өөрчлөлт оруулж болно. |
Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /нэгж/
Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /нэгж |
|
Өнгөт металлын |
10000 хүртэл /Нийт дээжийн жин |
||||
|
Ховор металлын |
500 хүртэл
/Нийт дээжийн жин |
||||
|
Үнэт металлын |
50 хүртэл
/Нийт дээжийн жин |
||||
|
Барилгын материал болон, металл бус ашигт малтмал |
10000 хүртэл
/Нийт дээжийн жин |
||||
|
Бүх төрөл, ангиллын нүүрс, занар, антрацит |
10000 хүртэл
/Нийт дээжийн жин |
Нүүрсний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|||
|
4 |
Баяжуулалтын туршилт болон үйлдвэрлэлийн технологийн туршилт |
Хар металл болон түүний хүдэр |
1000 хүртэл
/Нийт дээжийн жин |
Дээжийн жинд өөрчлөлт оруулах тохиолдолд шинжилгээ хийлгэхээр явуулж буй лабораторт болон ижил төрлийн үйлдвэртэй хийсэн гэрээг үндэслэнэ. Мөн байгальд дангаар орших алт болон түүнтэй дүйцэх металл энэхүү журамд хамаарахгүй |
Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /нэгж/ |
|
Өнгөт металл болон түүний |
100 хүртэл
/Нийт дээжийн жин |
||||
|
Ховор металл болон түүний |
50 хүртэл
/Нийт дээжийн жин |
||||
|
Үнэт металл болон түүний |
1 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
||||
|
Барилгын материал болон, металл бус ашигт малтмал |
100 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
||||
|
Бүх төрөл, ангиллын нүүрс, занар, антрацит |
70000 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
Нүүрсний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|||
|
5 |
Хагас үнэт чулуу |
Сорьц тогтоох болон туршилт шинжилгээ |
1 хүртэл
/Нийт дээжийн жин |
Харилцан тохирсон гэрээ, сорьцын баталгааг үндэслэнэ. |
Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/
Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага / нэгж/ |
|
Гоёл чимэглэлийн чулуу |
3 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
||||
|
Өнгөлгөөний чулуу |
100 хүртэл
/Нийт дээжийн жин/ |
||||
|
6 |
Гадаад улс оронд зохиогдох үзэсгэлэн, хурал, эрдэм шинжилгээний материалд хавсралтаар ашиглагдаад буцаж ирэх чулуулаг, эрдэс бодис, нүүрсний дээж, үзмэрүүд тэдгээрийн электрон файл, геологийн болон бусад холбогдох фото зураг хавсралтууд |
Чулуулаг, эрдэс бодис, нүүрсний дээж үзмэр болон зураг, бичвэр, электрон файл |
|
Буцааж авчрах гэрээг үндэслэнэ |
|
|
7 |
Геологийн судалгааны ажлын үр дүнд боловсруулалт хийх зорилгоор гаргаж буй геологи, өрөм, геофизикийн мэдээлэл, зураг схемүүд |
Зураг, бичвэр, электрон файл |
|
Нууцлалын зэрэгтэй бичиг баримт хамаарахгүй |
|
Гурав: Хил нэвтрүүлэх тодорхойлолт олгох
- Тодорхойлолт нь Ашигт малтмалын газрын албан ёсны бланкан дээр бичиж, Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн чиглэлийг хариуцсан /нэгжийн/ дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
- Энэ зааврын 1.1.4-д заасан этгээд улсын хилээр дээж нэвтрүүлэх зөвшөөрөл /тодорхойлолт/ хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахи баримт бичгийг хавсаргана.Үүнд:
- Улсын хилээр дээж нэвтрүүлэх зөвшөөрөл/тодорхойлолт/ хүссэн тухайн байгууллагын албан бичиг
- Хилээр дээж нэвтрүүлэх үндэслэл / гадаад болон дотоод харилцагч байгууллага, лабораторитой хийсэн гэрээ, протокол, тусгай зөвшөөрөл, албан факс, захидал г.м/
- Гадаад хэл дээр үйлдэгдсэн гэрээ болон бусад материал нь баталгаат орчуулгатай байна. /монгол хэлээр/
- Зааварт тусгасан маягт1, маягт2 /тус бүр 1 хувь/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Геологийн төв лабораторид хяналт шалгалтын шинжилгээ хийлгэсэн баримт /шинжилгээний хариу/
- Энэ зааврын 3.2-д заасан материалыг хянаж, шаардлагыг хангасан нөхцөлд зөвшөөрөл /тодорхойлолт/ олгоно.
- Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-
- Хилээр нэвтрүүлэх дээжийн гарал үүсэл, төрөл, судалгаа шинжилгээнд явуулах үндэслэл бодитой эсэхийг мэргэжлийн зүгээс хянана.
- Судалгаа, шинжилгээ, туршилтанд явуулахаар тусгайлан бэлтгэсэн дээжийг маягтанд бичсэн тодорхойлолтын дагуу хяналт хийнэ.
- Ашигт малтмалын төрөл, орд, илрэлийн хэмжээ, эрэл, хайгуулын ажлын үе шаттай уялдуулан дээжийн жин болон шинжилгээний төрлийг журмын 1 дүгээр хүснэгтэнд заасны дагуу бүрдүүлсэн эсэхэд хяналт тавина.
- Шаардлагатай гэж үзвэл тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн нь холбогдох бусад байгууллагын төлөөллийн хамт /төрийн захиргааны байгууллагын/ тухайн дээжийг бэлтгэсэн, ачиж, савласан талбайд биечлэн очиж асуудлыг шийднэ.
- Энэхүү зааварт заасан шаардлагад нийцээгүй болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон дээжинд зөвшөөрөл /тодорхойлолт/ олгохгүй.
- Хилээр нэвтрэх дээжийн зөвшөөрөл /тодорхойлолт/-ийг гаргахдаа албан бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ирүүлсэн материалын бүрдэл нь энэхүү журмын шаардлагыг хангасан тохиолдолд ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэнэ.
-------- о О о --------
Ашигт малтмалын газрын
даргын 2009 оны.....тоот
тушаалын хавсралт
Маягт -1
Гаалийн ерөнхий газрын харъяа
........................ гаалийн хороо /газарт/
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
ОНЦЛОГ БАРААНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Хилээр нэвтрүүлэх шинжилгээний дээжийн тодорхойлолт
|
1 |
Тодорхойлолт авч буй аж ахуйн нэгж, байгууллага,/ хувь хүний овог, нэр,/ хаяг, регистр, утасны дугаар |
|
|
2 |
Гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар /гэрээ, протокол, тусгай зөвшөөрөл ... г.м/ |
|
|
3 |
Барааны нэр, төрөл, тоо хэмжээ /ном, хэвлэлийн хуудасны тоо, хэмжээ/ үнэ |
|
|
4 |
Барааны код |
|
|
5 |
Нэвтрүүлж буй зорилго, хугацаа |
|
|
6 |
Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр |
|
|
7 |
Нэвтрүүлэх он, сар, өдөр |
|
|
8 |
Хилээр нэвтрүүлэх хувь хүн, шуудан холбоо, тээврийн хэрэгслийн төрөл боомтын нэр |
|
|
9 |
Хүлээн авагчийн хаяг, утас, факс |
|
Эдгээр дээжинд гаалийн зохих хяналт хийж, хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
Ашигт малтмалын газрын
2010 оны.....тоотын хавсралт
Маягт -2
Улсын хилээр нэвтрэх дээжийн жагсаалт
|
№ |
Дээжийн дугаар |
Дээжийн тодорхойлолт |
Дээжийн жин /кг/ |
Дээж авсан газар /орд, илрэл, тусгай зөвшөөрөлтэй талбай/ |
Шинжилгээний төрөл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн |
|
|
|
||
