•  12 дугаар сарын 12-ны өдөр “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн  байгуулагдав.

 

 

 

•  Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхай  үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
•  Алтны шороон ордоос МАК компанийн олборлосон анхны 01 дугаартай гулдмайг Монголбанкны  Эрдэнэсийн санд тушаав.
•  АНУ-ын Катерпиллар корпорац Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа  МАК компанид дэлхийд нэртэй Катерпилларын тоног төхөөрөмжийг лизингээр худалдах гэрээг  байгуулав.
•  Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон ордод олборлолт явуулж эхлэв.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 18-р байранд оров.

 

•  Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Бумбатын ордод алтны үндсэн ордын баяжуулах  үйлдвэр байгуулах зорилгоор Монгол-Канадын хамтарсан “Бумбат” ХХК-ийг үүсгэн байгуулав.
•  МАК компанийн алтны шороон ордын хайгуулын анхны анги Төв аймгийн Заамар сумын  нутагт геологи хайгуулын ажлаа эхлэв.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 10-р байранд оров.


•  Компанийн анхны вэб хуудас ашиглалтад орж, интернетээр цацагдав.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 5-р байранд оров.

•  МАК компанийн алтны шороон ордын 2 дахь уурхай ашиглалтад орлоо.
•  Монгол-Канадын хамтарсан “Бумбат” ХХК-ийн алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэр, ил  уурхайн эхний ээлжийг ашиглалтад өгөх ёслол боллоо.

 

 

 

•  МАК-ийн геологчид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтогоогийн ордыг нээн илрүүлснээр МАК-ийн нүүрсний салбарын үндэс суурь тавигдав.
•  Шороон ордоос олборлосон алтаа Монголбанкны хяналтын дор бие даан экспортлох анхны гэрээг АНУ-ын Жеральд Металз компанитай байгуулав.
•  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алагтолгойн ордод МАК-ийн нүүрсний уурхайн шавыг тавилаа.
•  МАК компани алтны экспортын анхны ачилтаа хийв.
•  Алагтогоогийн орд газраас олборлосон нүүрсний анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад хийв.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 5-р байранд оров.

 

•  МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспортын хоёрдахь ачилтаа хийв.
•  Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан Суваргын зэс-молибдены ордын лиценз эзэмших эрхийг авав.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 4-р байранд оров.
•  Алагтогоогийн орд газраас 30,000 тонн нүүрс олборлон борлуулав.

 

•  Алагтогоогийн нүүрсний орд газрын Элдэвийн хэсэгт нүүрсний ил уурхайн шав тавих ёслол болов.
•  Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар болон Швейцарын ЭмКэйЭс корпорацийн Памп цэвэршүүлэх үйлдвэрүүдэд алтны экспортын ачилтыг хийв.
•  Ахлах геологич Л.Мөнхтогоо “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
•  МАК компани алт олборлолтоороо улсын хэмжээнд 4-р байранд оров.
•  Алагтогоогийн ордоос нийт 56,000 тонн нүүрс олборлов.

 

 

 

•  Бизнесийн салбарт чанарын төлөө үйл ажиллагаа явуулсныг үнэлэн Олон Улсын Бизнесийн Шинэ Санаачлага төвөөс МАК компанийг Францын Парис хотноо Алтан цомоор шагнаж урамшуулав.
•  Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвөөс Элдэвийн нүүрсний MNS5042:2001 тоот Улсын стандартыг батлав.  
•  Улаанбаатар хотоос 50-км-ийн зайд, Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай бүс нутаг болох Тэрэлжид “Динозавр” жуулчны баазыг худалдан авснаар МАК компанийн Аялал жуулчлалын салбарын үндэс суурийг тавив.
•  Улаанбаатар хотын хэрэглэгчдийг сайн чанарын нүүрсээр хангах зорилгоор Амгалан өртөөний дэргэд Нүүрс борлуулах хэсгийг ажиллуулж эхлэв.
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 170,000 тонн нүүрс олборлов.

 

•  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан "Чин Хуа-МАК-Нарийн Сухайт" ХХК-ийг Үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд гарын үсэг зурав.
•  Алагтогоогийн орд дахь Элдэвийн нүүрсний уурхайгаас анх удаа нүүрсний экспортын ачилтыг төмөр замаар хийв.
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 256,842 тонн нүүрс олборлов.

 

 

 

•  БНСУ-ын Самсунг корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргав.
•  Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийн олборлосон анхны нүүрс Шивээхүрэнгийн боомтоор экспортод гарав.
•  АНУ-ын Жеральд Металз компанитай зээлийн гэрээ байгуулав.
•  Компанийн зөвлөх Д.Содном Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавъяат эдийн засагч" цолоор шагнуулав.
•  МАК-ийн геологчид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордын урьдчилсан хайгуулын ажлыг дуусгаж, шохойн чулууны баялгийг батлуулав.
•  Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвөөс Элдэвийн нүүрсэнд Үндэсний Тохирлын Гэрчилгээ олгов.
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 222,000 тонн нүүрс олборлосон ба хамтарсан компани 430,000 тонн нүүрс экспортлов.

•  Алтны үндсэн ордын Бумбат үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, хоногт 500 тн хүдэр боловсруулах CIP гидрометаллургын технологийг ашиглалтад өгөв.  
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 278,000 тонн нүүрс олборлосон ба хамтарсан компани 1,564,000 тонн нүүрс олборлон экспортлов.

 

•  Цагаан Суваргын ордын зэсийн хүдрийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт-судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
•  Германы DMT, RWE зэрэг компаниудад Нарийн Сухайт, Адуунчулууны нүүрсний дээжүүдийг илгээж, нүүрсийг брикетжүүлэх, хийжүүлэх, коксжуулах лабораторийн туршилтыг амжилттай гүйцэтгэв.
•  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир Монгол Улсын “Гавъяат Уурхайчин” цолоор шагнуулав.
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 383,000 тонн нүүрс олборлосон ба хамтарсан компани 1,724,000 тонн нүүрс олборлон экспортлов.

•  Цагаан Суваргын зэс-молибдены орд газрын баялгын үнэлгээг барууны 43-101 стандартаар хийж гүйцэтгэх гэрээг Канадын геологийн итгэмжлэгдсэн компанитай байгуулав.  
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 405,000 тонн нүүрс олборлосон ба хамтарсан компани 1,451,000 тонн нүүрс олборлон экспортлов.

 

 

 

•  Хөх Цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 50,000 тонн шатаасан шохой үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгөв.
•  Цагаан Суваргын зэс-молибдены төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг дэлхийд нэр хүнд бүхий инженерингийн компани Акер Кваернертай байгуулав.  
•  Элдэвийн уурхайд нүүрсийг хуурай аргаар баяжуулах FGX-12 төхөөрөмжийг суурилуулав.
•  Элдэвийн нүүрсний уурхайн ажилчдын тосгон, уурхайн офис, засвар үйлчилгээний төв, нүүрс-химийн лабораторийг барьж байгуулснаар Элдэвийн уурхайн цогцолбор иж бүрэн ашиглалтад оров.
•  Адуунчулууны хүрэн нүүрсийг Австралийн технологиор чанаржуулан брикетлэх туршилтыг Австралийн Сидней хотод амжилттай хийж гүйцэтгэв.
•  Цагаан Суваргын ордын баялгыг барууны стандартаар тогтооход шаардлагатай нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг Канадын геологийн итгэмжлэгдсэн компанийн хяналтан дор хийж дуусгав.
•  Дэлхийн 61 орны засгийн газруудын төлөөлөл бүхий Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн гэрээг байгуулав.
•  МАК компани Алагтогоогийн ордоос нийт 302,000 тонн нүүрс, хамтарсан компани 1,547,000 тонн нүүрс олборлов.

•  Хөх Цавын шохойн чулууны ордыг түшиглэн хоногт 2,500 тонн клинкер, жилдээ 900,000 тонн цемент үйлдвэрлэх ТЭЗҮ-ийг Тяньжингийн Цементийн Зураг төслийн хүрээлэнгээс хүлээн авав.
•  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын орд газарт МАК-ийн 100% эзэмшлийн, үндэсний хөрөнгө оруулалт бүхий нүүрсний шинэ уурхайг ашиглалтад оруулав.

 

•  МАК компанийн Нарийн Сухайтын уурхайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат нар зочлов.
•  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МАК-ийн Дэд ерөнхийлөгч Д.Дашзэвэг Монгол Улсын “Гавъяат Уурхайчин” цолоор, Дэд ерөнхийлөгч Г.Цогт “Алтангадас” одонгоор тус тус шагнуулав.
•  МАК компани Элдэвийн болон Нарийн Сухайтын уурхайгаас нийт 1,880,000 тонн нүүрс олборлон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлснээс гадна хамтарсан компани 735,200 тонн нүүрс олборлов.

Үнэ ханш

[Most Recent Quotes from www.kitco.com]

 

[Most Recent Quotes from www.kitco.com]

Манай вебд

Манайд 8 зочид онлайн