2011 оны 11 дүгээр сарын 2
Монголын Алт (МАК) компани – Товч мэдээний тойм
Дэлхийн алдартай Bucyrus компанийн хүчирхэг экскаваторууд “Нарийн сухайт”-ын нүүрсний уурхайд ажиллаж байна
Уул уурхай нь Монголын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болон хөгжиж байгаа энэ үед “Монголын Алт” МАК компани өөрийн нүүрсний уурхайд тэргүүний шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохыг гол зорилтоо болгон ажиллаж байна.
Энэ хүрээнд Герман дахь Bucyrus компаниас нийт 38 сая гаруй Еврогийн өртөг бүхий 9 ширхэг, 20-22 шоо дөрвөлжин метрийн шанаганы багтаамжтай, өндөр хүчин чадлын экскаватор, дагалдах сэлбэг хэрэгслийн хамт худалдан авах гэрээнд энэ оны 5 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.


Гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга др. Брэнд Пфаффенбах оролцсон билээ.
Одоогийн байдлаар Нарийн Сухайтын уурхайд 5 ширхэг, Цагаан Суваргын төсөлд 1 ширхэг Bucyrus-ийн экскаватор угсарч ажиллаж байна. Үүний ачаар Нарийн Сухайтын нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрөгч онтой харьцуулбал 2011 онд мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөх төлөвлөгөөтэй.
--o0o --
Өмнөд Солонгосын Lotte Engineering & Construction компани Монголын хамгийн өндөр байшин болох “МАК цамхаг”-ийг барина
Монголын Алт (МАК) компани, Өмнөд Солонгосын Lotte Engineering & Construction ХХК-иар "Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar” олон улсын 5 одтой зочид буудал бариулах гэрээнд Өмнөд Солонгоын нийслэл Сөүл хотноо 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гарын үсэг зурав.
Lotte E&C-тэй байгуулсан дээрхи гэрээ нь хоёр үе шаттай бөгөөд эхний ээлжийн гэрээний өртөг нь 109,837,900 ам.доллар (нэг зуун есөн сая гаруй ам.доллар) бөгөөд энэ хүрээнд хийх ажлыг 3 жилд багтаан дуусгах ажээ. Lotte E&C одоо төслийн талбай дээр түр барилга, агуулах, бетон зуурмагын үйлдвэр суурилуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Үндсэн барилгын ажил 2012 оны хавар эхэлнэ.
"Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar” нь 41 давхар байх бөгөөд зочид буудлаас гадна тусгай үйлчилгээ бүхий орон сууц, албан контор, дэлгүүр, үйлчилгээний төвүүдтэй байна. Дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ Hyatt Regency компани зочид буудлын менежментийг 20 жилийн хугацаатэй гэрээгээр хийж гүйцэтгэнэ.
--o0o--
Дани Улсын FLSmidth компани МАК-д тоног төхөөрөмж нийлүүлнэ
1882 онд анх үүсч байгуулагдсан АНУ-ын Солт Лейк хотод байрладаг FLSmidth компани, Монголын Алт (МАК) компани 93 сая гаруй ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх болон холбогдох инженерингын ажлыг гүйцэтгэх тухай санамж бичигт 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
Уг гэрээний хүрээнд FLSmidth компани Дорноговь аймгийн Мандах сумын нутагт баригдах Цагаан Суваргын зэс, молибденийн баяжуулах үйлдвэрийн бүх үндсэн тоног төхөөрөмжийг нийлүүлж, инженерийнгийн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ.


Энэхүү санамж бичигт Монголын Алт (МАК) компанийг төлөөлж тус компанийн үйлдвэрийн бодлого, төслийн хэрэгжилт хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Цогт, FLSmidth компанийн дэд ерөнхийлөгч Питер Фланагах нар гарын үсэг зурав.
--оОо--
Монголын Алт (МАК) компани шинэ нисдэг тэрэгтэй боллоо
Монголын Алт /МАК/ ХХК-ийн агаарын тээвэр 2008 оны 4 дүгээр сард анх эхэлсэн бөгөөд саяхан нисдэг тэрэгний паркаа дахин шинэчиллээ.
Энэ оны 10 сарын 14-нд ОХУ-ын Улаан-Үүд хотын Нисэхийн үйлдвэрт 2011 онд үйлдвэрлэсэн шинэ Ми-8 АМТ нисдэг тэргээ Чингис хаан нисэх онгоцны буудалд угтан авав. Өнөөдрийн байдлаар МАК компани Ми-8, МИ-171, Ми-8АМТ гэсэн гурван нисдэг тэрэгтэй болж байна.

Шинэ Ми-8 АМТ нь туслах хөдөлгүүртэй, орчин үеийн навигацийн тоног төхөөрөмжтэй, зорчигчийн бүхээгийг хөдөлгүүрийн дуу чимээнээс тусгаарласан, нислэгийн алслалт сайтай /Буулт үйлдэхгүйгээр 5 цаг 30 минут буюу 1100 км ниснэ/, түлшний нэмэлт савыг нисдэг тэрэгний гадна талд байрлуулсан, зорчигчийн ая тухтай зорчин явах нөхцлийг дээд зэргээр хангасан, ариун цэврийн өрөөтэй. Халуун хүйтэн ус ашиглах боломжтой, VIP хувилбарын нисдэг тэрэг юм.
--оОо--
2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Оюутны тэтгэлэгт хөтөлбөр
ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.
Монгол улсын уул уурхайн үндэсний тэргүүлэгч “Монголын Алт” (МАК) ХХК нь улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын их, дээд сургуулиудад тэргүүний оюутан залуусыг сургаж ирсэн уламжлалтай билээ.
2011 – 2012 оны хичээлийн жилд дараах чиглэлүүдээр суралцаж байгаа, англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй , шилдэг оюутнуудыг Компанийн тэтгэлгээр суралцуулна. Үүнд:
Баяжуулагч инженер , Механик инженер , Цахилгааны инженер
Тавигдах шаардлага: Цахилгааны инженер, Баяжуулагч инженер, Механик инженер мэргэжлээр 2, 3-р курсын оюутан байх, голч дүн 3,0-с дээш, Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Товч анкет ( Маягтыг компанийн төв оффисоос ирж авах буюу www.mak.mn сайт дахь Хүний нөөц, анкет гэсэн булан руу орж оюутны анкет татаж авах
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
- Цээж зураг 2 хувь
- Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт
- Сургуулийн тодорхойлолт
- Хичээл орж байсан багшийн тодорхойлолт
- Эссе /өөрийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөний тухай/
- Англи хэлний мэдлэгийн төвшинг илэрхийлэх баримтууд
- Шагнал, амжилтыг гэрчлэх баримтуууд
Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн 2011 оны 6 - р сарын 15 -ны 17.00 цагаас өмнө Компанийн төв оффист авчирч өгөх буюу дараах шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Байршил: Бөхийн өргөөний зүүн урд, 84-р сургуулийн урд, “Монголын Алт” (МАК) ХХК
Утас: 455785, 450199
Шуудангийн хаяг: УБ, 210348-а, Ш/Х-237, “Монголын Алт” (МАК) ХХК. Сонгон шалгаруулах ажлын хэсэгт.
2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
"Монголын Алт" (МАК) ХХК Монгол Улсын ТОП-100 компанийн Гуравдугаар байрт шалгарлаа
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн газар хамтран ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтыг 10 дахь жилдээ зохион байгуулав. МАК компани 2010 оны үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд, тухайлбал улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын хэмжээ, борлуулалт, компанийн нийгмийн хариуцлага, санхvvгийн зохист харьцаа, хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтээрээ ТОП-100 аж ахуйн нэгжээс Гуравдугаар байрт шалгарч, өнгөрсөн оны үзүүлэлтээ амжилттай ахиуллаа.
2001 оноос эхэлсэн ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруултад МАК компани ийнхүү 10 дахь жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа бататгасаар байна.
МАК компани энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад өндөр амжилт гаргасныг тохиолдуулан компанийн нийт хамт олонд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

2010 оны үйл ажиллагааны үзүүлэлт тус бүрээр МАК компани Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж дотроо жагссан байдал:
| Татвар төлөлт | Нийгмийн хариуцлага | Борлуулалт | Санхүүгийн харьцаа | Ажлын байр нэмэгдүүлсэн байдал | |
| Эзэлсэн байр | 2 | 3 | 4 | 5 | 14 |
2001 оноос хойш сүүлийн 10 жил МАК компани ТОП-100 аж ахуйн нэгжид эзлэж байсан байр:
| 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | |
| Эзэлсэн байр | 36 | 57 | 48 | 89 | 24 | 19 | 17 | 31 | 4 | 3 |
--ooOOoo--
ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.
“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК
ГАДААДАД УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА.
“Монгол улсын уул уурхайн үндэсний тэргүүлэгч “Монголын Алт” (МАК) ХХК нь улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын их, дээд сургуулиудад тэргүүний оюутан залуусыг сургаж ирсэн уламжлалтай.
Манай компани 2011-2012 оны хичээлийн жилд уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа, орос, англи хэлний өндөр мэдлэгтэй, шилдэг 4 оюутныг Гадаадад уул уурхайн мэргэжлээр их, дээд сургуульд суралцуулна.
Тавигдах шаардлага: Уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа 1- 2-р курсын оюутан, голч дүн 3,4-с дээш, орос хэл дээр хичээлийг бүрэн хэмжээнд ойлгон суралцах чадвартай. Цааш унших
--ooOOoo--
Компанийн удирдах ажилтнуудын сургалт
“Монголын Алт” (MАК) ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсээс “Удирдах ажилтнуудын сургалт”-ыг 2011 оны 2 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Сонгино хайрхан уулын бэлд орших “Монголика” зочид буудалд зохион байгуулав.
Сургалтанд MАК-ийн газар, хэлтсийн удирдлагууд, уурхайн дарга, ерөнхий менежерүүд, төслийн болон ахлах менежерүүд оролцсон ба сургалтыг “Саникон” сургалтын төвийн багш нар удирдан явууллаа.
Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд байгууллага тогтвортой бөгөөд амжилттай оршин тогтнох үндэс нь аливаа өөрчлөлтөд бэлэн байх, өөрчлөлтийг мэдрэх, хариу үйлдлийг зөв цагт нь зөв менежментээр хийх арга барил эзэмшсэн явдал байдаг.
Өөрчлөлтийг хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэл, багаар ажиллах ур чадвар, хамт олныг хэрхэн сэдэлжүүлэх, цагийн хамгийн үр ашигтай менежмент гэж юу болох, латерал сэтгэлгээ, сэтгэлгээний хувьсал, тулгамдсан асуудлуудыг шинжлэн магадлах сэтгэлгээний олон янзын арга техник зэрэг орчин үеийн удирдагчдын зайлшгүй эзэмшвэл зохих чадваруудын тухай харилцан мэдлэг мэдээлэл солилцсон үр өгөөжтэй сургалт боллоо.
Сургалтын төгсгөлд компанийн удирдлагууд сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургалтыг тогтмол явуулах, байгууллагын өрсөлдөх чадварыг улам бүр нэмэгдүүлэх тал дээр амжилт гарган ажиллахыг суралцагчдаас хүслээ.
“ Бид хурдтай өөрчлөгдөж байгаа орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Бидний сурч мэдээгүй зүйлийг та бүхэн сурах ёстой. Ингэснээр компани болон хувь хүн өөртөө өндөр шаардлага тавьж хөгждөг. Сэтгэлгээний талаар ярьж байгаа нь маш чухал санагдлаа. Сургалтаа цаашид улам эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээн компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир сургалтанд оролцогчдод хандан хэлсэн юм.

--ooOOoo--





![[Most Recent Quotes from www.kitco.com]](http://www.kitconet.com/charts/metals/gold/t24_au_en_usoz_2.gif)