“НҮҮРС-ХИМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

“Монголын Алт” (МАК) ХХК нь дотоод, гадаадын их дээд сургуулиудын оюутан, залуу судлаачдын дунд шилдэг судалгааны илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

 

НЭГ. ЗОРИЛГО

Дотоод, гадаадад сурч байгаа оюутан, залуу судлаачдын судалгааны  ажлыг дэмжих, “Монголын Алт” (МАК) ХХК –ийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийх

ХОЁР. СЭДЭВ

“Нүүрс-химийн үйлдвэрлэл” ерөнхий сэдвийн дор дараах дэд сэдвүүд байж болно:

  • Нүүрс хийжүүлэлт, шингэрүүлэлт
  • Кокс хими
  • Нүүрсний давирхайн боловсруулалт
  • Нүүрсний цахилгаан хими
  • Дайвар бүтээгдэхүүнүүд  болох хий, шингэнийг ашиглах
  • Хаягдал ус цэвэршүүлэлт
  • Нүүрс-химийн чиглэлээр бусад сэдвүүд

ГУРАВ. ХУГАЦАА

  • Илтгэлийг 2012 оны 4-р сарын 20 хүртэл  “Монголын Алт”(МАК) ХХК-ийн байранд хүлээн авна.
  • I шат: Илтгэлийг хүлээн авч 10 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
  • II шат: Шалгарсан 10 илтгэлийг 2012 оны 4-р сарын 25-ны өдөр хэлэлцүүлж шилдэг илтгэлийг шалгаруулна.

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ

Инженерийн чиглэлээр суралцдаг гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутнууд, залуу судлаачид.

ТАВ. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Шинэлэг санааг дэвшүүлсэн,
  • Практик ач холбогдолтой,
  • Товч тодорхой,
  • Техник технологийн судалгаа ба эдийн засгийн үр ашгийг тооцсон байх,
  • Монголын онцлог нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой байх.

ЗУРГАА. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ХЭЛБЭРИЙН ШААРДЛАГА

  • Хэмжээ 5-8 хуудастай байх,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.5, үсгийн өндөр 12 pt, Times New Roman 12-оор бичих,
  • Нүүр хуудсанд сургууль, курс, овог нэр, сэдвийн нэр, хуудсын тоо, e-mail бичсэн байх,
  • Эх сурвалжийн талаар нэрлэж, ишлэл авсан байх,
  • Илтгэл нь 1 зохиогч, илтгэгчтэй байх,
  • Өмнө нь хэвлэгдэж байгаагүй, илтгэлд тавьж хэлэлцүүлэгдээгүй байх,
  • Илтгэлийг 1 хувь хэвлэж “Монголын Алт” (МАК) ХХК-ийн оффис дээр биеэр авчрах ба эхийг файл /MS Word/ хэлбэрээр Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягт илгээнэ.
  • Шаардлага хангаагүй, хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.

 

ДОЛОО. ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Оюутны үнэмлэхийн хуулбар
  • Илтгэгчийн товч намтар
  • Холбоо барих утас, и-мэйл

 

НАЙМ. ШАЛГАРУУЛАЛТ

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Технологийн Судалгааны Төвийн шүүгчдийн баг.

 

ЕС. ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН ШАГНАЛ

  • I-р байр  - 1:                 500,000 төгрөг
  • II-р байр - 1:                400,000 төгрөг
  • III-р байр -1:                300,000 төгрөг
  • Тусгай байр-2:                         100,000 төгрөг

Шилдэг оюутан, залуу судлаачдын цаашдын сургалт, судалгааны ажлыг дэмжиж, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хэрэгжүүлж буй нүүрс-химийн төсөлд ажиллах, дадлага хийх боломж олгоно.

Үнэ ханш

[Most Recent Quotes from www.kitco.com]

 

[Most Recent Quotes from www.kitco.com]

Манай вебд

Манайд 1 зочин онлайн