top of page

30 жилийн хөгжил
Бидний бахархал

Бизнесийн гараа

“Монголын Алт” (МАК) ХХК нь 1993 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, үндэсний хөрөнгө оруулалттай Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгж болох гараагаа эхлүүлсэн. ХХ зууны Монгол улсын хөгжлийг түргэсгэх гол салбаруудын нэг болох уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих боломжийг тухайн үед олж харан алсын хараагаа тодорхойлсон эхний 10 жил бол түүхэн цаг хугацаа байлаа.

Геологи хайгуулаас хариуцлагатай уул уурхай 
   хөгжүүлэх эхний 10 жил   

Эх орныхоо байгалийн баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, тодорхой нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар “Монгол улс - Үйлдвэрлэгч орон-Хөгжил” гэсэн үндсэн зорилгыг өмнөө тавьж, амжилтаа ахиулсан удаах 10 жил байлаа.

 

Дээрх зорилгын хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх, цаашлаад үндэсний компанийн хувьд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ.

png-min.png
IY8A8221.JPG

Уул уурхайн салбарт боловсруулах үе шатнаас эцсийн бүтээгдэхүүний хүртэлх чиглэл бий болгон, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их бүтээн байгуулалтын үеийг эхлүүллээ.

 

Дэлхийн шилдэг техник технологи бүхий “Хийт бетоны үйлдвэр”, “МАК Цемент - Шохойн үйлдвэр”, “Цонх хаалганы үйлдвэр“, “Бетон хийцлэлийн үйлдвэр“ зэрэг үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар импортын хараат байдлыг зогсоож, барилгын салбарт хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүллээ.

 

Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бахархах, цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжих таатай нөхцөлийг бий болгон ажиллаж байна. Геологи хайгуул, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, аялал жуучлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, зам, барилга угсралтын чиглэлээр Монголын мянга мянган залуус нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж , үндэсний тэргүүлэгч компанийг бий болгон улс орны цаашдын хөгжлийн замыг түүчээлсэн он жилүүд үргэлжилж байна.

bottom of page